Хувцасны нэгдсэн үзлэг зохион байгуулагдлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/10/23 16:22

Өнөөдөр буюу 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагчид хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн хүрээний газар, хэлтэс, анги байгууллагуудын хувцасны нэгдсэн үзлэгийг Аврах тусгай ангийн жагсаалын талбайд  зохион байгуулагдаж, Аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүн батлагдсан удирдамжийн дагуу ямар нэгэн зөрчил, дутагдалгүй амжилттай шалгагдлаа.

Тус үзлэгийн зорилго нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 111 дүгээр зарлигаар батлагдсан дүрэмт хувцасны шинэ загварт шилжүүлэх, Шадар сайдын 2014 оны 79 тоот тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагчийн дүрэмт хувцас хэрэглэх журам”-ыг хэрэгжүүлэх, ёс зүйн албаны дүрмийг биелүүлэх, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдыг хүйтний улирлын хувцсанд шилжүүлсэнтэй холбоотойгоор хувцасны хангалт, хангалтаар олгогдсон хувцас хэрэглэлийг дүрмийн дагуу хэрэглэж байгаад хяналт тавихад оршино.

Хувцасны нэгдсэн үзлэгт хамрагдаагүй албан хаагчид 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын жагсаалын тайлбайд дахин зохион байгуулагдах үзлэгт хамрагдах юм байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ