Сургалт- уулзалт зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/10/16 17:14

2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хууль сахиулах болон аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгуулагуудын “Гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэх, удирдах ажилтны хамтын ажиллагааг бэхжүүлэх” сургалт- уулзалтын арга хэмжээг Хууль сахиулах Удирдлагын академийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр сургалтыг бодит орчинд явуулах, ялангуяа нийтийн эмх замбараагүй байдал, хүний хүчин зүйлээс үүдэлтэй болзошгүй хямралт нөхцөл байдлын үед хамтран ажиллах, тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын харилцан ажиллагааг боловсронгуй болгох, суралцагсдын мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги дээр зохион байгууллаа.

Хууль сахиулах Удирдлагын академийн  2015 оны 10 дугаар сард зохион байгуулах Команд штабын сургууль, мөн сургуулийн хичээлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу 2016 оны 01 дүгээр сард явагдах дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах зэрэг арга хэмжээг үр дүнтэй явуулахад чухал ач холбогдолтой сургалт- уулзалт боллоо.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ