Зориулалтыг нь тодорхойлох боломжгүй эмийг их хэмжээгээр асгасан байжээ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/09/20 20:55

 Аврах тусгай ангийн захирагчийн 2015 оны 09 дүгээр сарын 20-ны тушаалын дагуу Сүхбаатар дүүргийн  19-р хороо Хандгайтын аманд “Ундраа” хүүхдийн зуслангийн орчимд голын эрэг дагуу замын хажууд химийн бодис асгарсан тухай дуудлагаар Тусгай чиг үүргийн салбарын ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлэг амжилттай үүрэг гүйцэтгэлээ.

2015 оны 09-дүгээр сарын 19-ний 21:40 цагийн орчимд иргэн “Хараацай” зуслангийн ажилчидын 7-р байрнаас, саарал өнгийн “Toyota Pruis-20” маркийн автомашинтай хүмүүс эмтэй төстэй химийн бодис асгаад явлаа гэсэн дуудлагыг Мэдээлэл шуурхай удирдлагын төвд өгсөн байна. 

Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлагын зохицуулагчаас Аврах тусгай ангийн Ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлгийг гаргах үүргийг өгч, бүлэг яаралтай цуглар дохиогоор ажиллан үүрэг гүйцэтгэсэн байна.

Бүлэг очиход тухайн орчныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэс Бэлх 116-р машинт эргүүлгүүл хамгаалалтанд авсан “Хараацай” хүүхдийн зуслангийн ажилчдын 7-р байрны урд замын хажуу налууд цагаан /капсултай/ эмтэй төстэй бодис мөн түүнээс 25-30м зайд зам дагуу налууд ногоон, шар ногоон дугуй, шахмал, дээрээ М үсэгтэй эмтэй төстэй бодисуудыг сав, баглаа бодолгүйгээр их хэмжээгээр асгасан, гадна шинж тэмдгээр нь эмний нэр, төрөл, зориулалтыг нь тодорхойлох боломжгүй байдалтай байсан байна.

Бие бүрэлдэхүүнд нэг бүрийн хамгаалах хэрэгсэл өмсүүлж бодис асгарсан хэсэгт хязгаарлалт тогтоож албан хаагчдыг хоёр бүлэгт хувааж, асгарсан эмтэй төстэй шахмал бодисуудыг нийлэг уутанд цуглуулж битүүмжлэн  авч ойр орчимд самналт явуулж, голын орчимд үзлэг хийсэн байна. Цуглуулсан химийн бодис /эм, бэлдмэл/-ын бохир жин 163кг.

Бүлэг багаж, хэрэгсэл, цуглуулж авсан химийн бодис /эм, бэлдмэл/ -уудыг ачааллан Аврах тусгай ангийн байрлалд ирж багаж, хамгаалах хэрэгслүүдийг тавьж, химийн бодис /эм, бэлдмэл/-ыг жинг үзэн, хаягжуулан химийн бодисын аагуулахад хадгалсан байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@ata.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ